100% НООЛУУР БОЛОН ТЭМЭЭНИЙ НООСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
2019-01-22

Монголчууд эрт үеэсээ таван хошуу малыг хоол хүнсэндээ хэрэглэхийн зэрэгцээ түүнээс гарах арьс шир, ноос ноолуур, эвэр туурай гэх мэтийн олон зүйлийг амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн уламжлалтай.

Малын ноосны дулаан чанарыг ашиглаж биеэ эрүүл байлгах зорилгоор ноос ноолуурын халуун хүйтнээс хамгаалах, агаарын солилцоо сайн явагддаг, бат бөх зэрэг онцлог чанарыг мэдрэн бөөр нуруу, ходоод гэдэсний өвчин, гэмтэл бэртлээс шалтгаалсан ясны хугарлыг зөв хэлбэрт оруулан хурдан эдгээх зэргээр уламжлалт аргаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглаж ирсэн билээ.

Манай компани сүүлийн жилүүдэд тэмээний ноосыг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа томоохон төлөөллийн нэг юм. Экологийн цэвэр түүхий эд ямааны ноолуур, тэмээний ноосонд боловсруулалт хийж нэхмэл, сүлжмэл, ширмэл, зөөлөн оёдол гэсэн дөрвөн тусдаа үйлдвэрлэлээр бүтээгдсэн, хүний биед хамгийн оновчтой зохицох, өв соёл, уламжлалыг хадгалж хүний хэрэгцээ, хэрэглээг хангах “Эрүүл мэнд“-ийн бүтээгдэхүүнийг эх орны брэнд бүтээгдэхүүн болгох зорилт тавьж энэхүү “Нирун” брэндийн танилцуулгыг Танд хүргэж байгаадаа бахархалтай байна.